Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Хурлын тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 02, Ням гариг, 12:11

2014 ОНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

2014.01.02                                                 Дугаар 01                                                                    Ховд

д\д

Хэлэлцсэн  асуудал

Гарсан  шийдвэр

1.

“Улсын сайн малчин цол”-оор шагнуулахаар аймгаас тодорхойлогдож байгаа малчдын үзүүлэлт

1.Онооны жагсаалтаар эхний 3 байрт шалгарсан Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай, Чандмань сумын  Баянхайрхан багийн малчин Дашдоржийн Төрбат, Алтай сумын Алтангадас багийн малчин Цэвээний Сонинпил нарын тодорхойлолтыг яаралтай үнэн зөвөөр шинэчилж бүрдүүлэн “Улсын сайн малчин” цол тэмдгээр шагнуулахаар, “Алтан төлийн эзэн” шагналд Манхан сумын Зэрэг гол багийн малчин  Авираагийн Төртогтохын тодорхойлолтыг тус тус уламжлахаар Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэв.

2014.01.13                                                  Дугаар 03

д\д

Хэлэлцсэн  асуудал

Гарсан  шийдвэр

1.

1.Ерөнхийлөгчийн зарлиг засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцын тухай

1.Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн  267 çààëòûã õÿíàëòàíä àâ÷ õýðýãæèëòэнд  õÿíàëò, øèíæèëãýý-¿íýëãýý õèéж, жилийн эцсийн байдлаар áèåëýëòèéí ÿâö 84.0 õóâийн хэрэгжилттэй áàéíа гэж шийдвэрлэв.

2014.01.29                                                  Дугаар 06

д\д

Хэлэлцсэн  асуудал

Гарсан  шийдвэр

1.

Аймгийн есөн алдартан шалгаруулах тухай

1.Боловсролын салбарын алдартнаар  Н.Тэгшжаргалыг, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Өрхийн их эмч З.Цоожийг, Дэд бүтцийн салбарын алдартнаар Б.Ганзоригийг, Санхүүгийн салбарын алдартнаар Г.Хандцэцэгийг, Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын алдартнаар О.Цэнгэлийг, Барилгын салбарын алдартнаар Ё.Бүүвэйбаатарыг, Байгаль орчин, ногоон бизнесийн салбарын алдартнаар Н.Энхмандахыг, Соёл, урлаг, спортын алдартнаар Ц.Батзоригийг, Хуулийн салбарын алдартнаар Д.Эрдэнэчимэг нарыг санал нэгтэй шалгаруулахаар шийдвэрлэв

2.

Хөрөнгө гаргах тухай захирамжийн төсөл

Хөрөнгө гаргах захирамжинд  9131000 төгрөгийг зарцуулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг  зөвшөөрч  олонхийн саналаар шийдвэрлэв.

2014.02.17                                                  Дугаар 07

д\д

Хэлэлцсэн  асуудал

Гарсан  шийдвэр

1

Хөшөөт төслийг хэрэгжүүлэх талаар Ховд аймгийн баримтлах бодлогын тухай илтгэл

1.Хөшөөт төслийг хэрэгжүүлэх талаар Ховд аймгийн баримтлах бодлогын тухай илтгэлд 2014 оны 1 дүгээр сарын 20-ны  байдлаар  ашиглалтын болон хайгуулын лицентийн тоо,  нүүрс олборолтыг  жилийн эцсийн тоог нэмж тусгах саналыг нэгтгэж дахин эцэслэн засварлах

2.Ховд аймаг болон МоЭнКо ХХК  хоорондын  хамран ажиллах гэрээнд  гэрээний 11.3-д үл ялгаварлах зарчмаар ногдуулна гэснийг газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ногдуулна гэж өөрчлөх

12.3-д Усны тухай Монгол улсын хуулийн  31 дүгээр зүйлд зааснаар төлбөрийг тооцно гэж  оруулах 4.4-д хангах чиглэлээр  Цагдаагийн  байгууллагад чиглэл өгнө гэж

18.4 дахь заалтыг хасах

15.8-д тусгасан заалт  15.10 дахь заалт давхцаж  байгаа учраас 15.10 дахь заалтын гэвч гэдэг үгнээс хойшхи үгүүдийг хасах

15.6 гэж заалт нэмж оруулах Үүнд: Аймгийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, компаний зүгээс 2014 оны 12 дугаар сар хүртэл 500 000 тн нүүрс гаргаж чадаагүй тохиолдолд гаргасан нүүрсний хэмжээ хамаарахгүйгээр “Хөшөөт хөгжил” санд 2014 онд шилжүүлэх мөнгийг бүрэн шилжүүлнэ гэсэн санал гарсныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихыг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаад үүрэг болгов.

2

Аймгийн сүлд далбаа, бэлэгдэл, шагналуудын загварын  тухай илтгэл

Аймгийн сүлд далбаа, бэлэгдэл, шагналуудын загвар төсөлд

1.Манай аймгаас өөр газар ургадаггүй  Бадамлянхуа цэцгийг аймгийн сүлдэнд оруулах, Галдан бошигт хааны хөргийг  оруулахгүй Галдан бошигт гэсэн бичээстэй байх

2.Төсөл загвараа ирүүлсэн ахмад багш А.Баасанхүү, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг, Ховд их сургуулийн багш Д.Гантулга нарын  бүтээлийг  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихыг  аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатад үүрэг болгов.

3

Баяр наадмыг  зохион байгуулах  хороо байгуулах тухай

Тогтоолын төслийг хэлэлцэж олонхийн саналаар

XVII зууны үеийн Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ойн баяр, Баруун бүсийн даншиг наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн даргаар аймгийн  Засаг дарга   Д.Цэвээнравдан  ахалж  21 хүний бүрэлдэхүүнтэй байхаар 9 нь Улаанбаатар хотоос оролцохоор, мөн  9 салбар хороо байгуулагдаж   хороо, салбар хороодыг байгууллаа.

- Хурдан морьдын уралдаан зохион байгуулах салбар хороог 11  хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Үндэсний Бөхийн барилдаан зохион байгуулах салбар хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Сурын харваа зохион байгуулах салбар хороог 9  хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Аж ахуй хариуцсан салбар хороог 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Урлаг, спортын асуудал хариуцсан салбар хороог  13  хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Хэв журмын асуудал хариуцсан салбар хороог  7  хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан салбар хороо, хороог 11  хүний бүрэлдэхүүнтэйгээр

-Ерөнхий зохион байгуулагч бөгөөд салбар хороодыг удирдлага, хамтын ажиллагаагаар  хангах ,  зочид төлөөлөгчдийг хүлээн авч, байрлуулах салбар хороо, хороог 31  хүний  бүрэлдэхүүнтэйгээр

-Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах салбар хороо, наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тус тус олонхийн саналаар шийдвэрлэж,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаярт үүрэг болгов.

4

Хөрөнгө гаргах тухай захирамжийн төсөл

Хөрөнгө гаргах захирамжинд  2348500 төгрөгийг зарцуулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг  зөвшөөрч  олонхийн саналаар шийдвэрлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 02, Ням гариг, 12:29
 
Find us on Facebook
Follow Us