Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ХШҮ-ний дүн 2013 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 3-р сарын 02, Ням гариг, 11:06

ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АЛБАН БАЙГУУЛЛАГА, АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2014.01.28                                                                                                                           Ховд

Аймгийн Засаг даргын 2013 оны 515 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг албан байгууллага, агентлагуудын 2013 оны ажлын үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2013 оны А/514 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний албан байгууллага, агентлагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг үндэс болгов. Мөн 2013 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн биелэлтийг хэр зэрэг хангасныг ажил дүгнэхдээ харгалзаж үзэв.

Албан байгууллага, агентлагууд хуулиар олгогдсон үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлэн, төсвийн тухай шинэ хуулийг мөрдөн, иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, ил тод хүргэж, шинэчлэлийн Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс өөрсдийн үйл ажиллагаатай холбогдолтой заалтуудыг амжилттай хэрэгжүүлэн, салбарын яамдын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн  гэрээгээ “А”, “В” үнэлгээтэй дүгнүүлсэн байна.

Албан байгууллага, агентлагууд нийтлэг  дараах асуудлуудын хэрэгжилтийг жигд хангаагүй байна гэж үзээд энэхүү зөвлөмжийг өгч байна.

1.Аймгийн Засаг даргаас 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2472 тоотоор хүргүүлсэн зөвлөмжийг ажилтан бүртээ танилцуулан, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах

2.Засаг даргын Тамгын газрын даргаас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2/2857 тоотоор хүргүүлсэн Засаг даргын 2013 оны А/514 дүгээр захирамжаар батлагдсан   журмын заалт бүрийг сайтар судалж, үйл ажиллагаандаа мөрдөх

3.Засгийн газрын 2009 оны 143, 2011 оны 17 дугаар тогтоолуудад заасан ёсоор үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэдийн өдрийг тогтмол зохион байгуулах, веб сайтуудаа байнга ажиллуулах,, аймгийн khovd.gov.mn сайтад тогтмол мэдээлэл өгч байх

4.Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Соёл, спорт, аялал жулчлалын газар зэрэг байгууллагууд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, аймгийн Засаг даргын  үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, Засаг даргын захирамж, албан даалгавар зэрэг эрхийн актуудыг нэг хүн дээр төвлөрүүлж илүү ачаалалтай ажиллуулж байгаа нь ажлын эцсийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарч, ажилтан бүрт тэгш хувиарлан хариуцуулах

5.Ихэнх байгууллагууд Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газар, аймгийн Засаг даргын  үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын  хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө боловсруулан, хяналтын карт хөтөлж, хувийн хэрэг нээдэггүй, ажил дүгнэх сургаар биелэлтийг хагас дутуу гаргаж шалгуулдаг дутагдалыг засах.

6. Байгууллагын ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолд заасаны дагуу  байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх,  Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах

7.Засгийн газрын 2011 оны “Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журам” батлах тухай 311 дүгээр, 2012 оны “Дотоод аудитын дүрэм” батлах тухай 129 дүээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоод хяналт-шалгалтын нэгдсэн график, төлөвлөгөө гаргаж ажиллах

8.Legalinfo.mn сайтыг ашиглан танай байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой эрх зүйн актуудыг (Монгол улсын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, үндэсний хөтөлбөр, Сайдын тушаал, Засгийн газрын агентлагийн даргын тушаал, УИХ-аас томилогддог байгууллагын дарга түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, аймгийн Засаг даргын захирамж) бүрэн эхээр нь татан авч судлах, сурталчлах, хэрэгжилтийг хангах

9.”Багийн амжилт-миний ажлаас”, “Амжилтын хөтөч” сургалтуудыг байгууллага бүр зохион байгуулж, ажилтнуудаа бүрэн хамруулан хүний хөгжлийг бүх талаар хангах зорилт дэвшүүлэн ажиллах

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ  ТАСАГ

 

ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АЛБАН БАЙГУУЛЛАГА, АГЕНТЛАГУУДЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

2014.01.22 Ховд

д/д

Албан байгууллагуудын нэрс

ХШҮ-ээр авсан оноо

Эзэлсэн байр

1

Хөдөлмөрийн хэлтэс

105.0

1

2

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

100,70

2

3

Стандартчлал, хэмжилзүйн хэлтэс

100,3

3

4

Цагдаагийн газар

100,2

4

5

Шүүхийн шинжилгээний алба

100.0

5

6

Улсын бүртгэлийн хэлтэс

99,3

6

7

Онцгой байдлын газар

97,6

7

8

Эрүүл мэндийн газар

97,06

8

9

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

96.0

9

10

Боловсролын газар

95,3

10

11

Соёл, спорт, аялал жуулчлалын газар

95,328

11

12

Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

95,1

12

13

Татварын хэлтэс

93,16

13

14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

92.0

14

15

Нийгмийн даатгалын хэлтэс

88,5

15

16

Мэргэжлийн хяналтын газар

88,41

16

17

Худалдан авах ажиллагааны хэлтэс

88,32

17

18

Тээвэр, авто замын газар

88,1

18

19

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

88,1

19

20

Байгаль орчны газар

78,8

20

21

Статистикийн хэлтэс

78,3

21

 

АЖЛЫН ХЭСЭГ

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 10:01
 
Find us on Facebook
Follow Us