You are here: Home Мэдээ мэдээлэл Нийгэм эдийн засаг Байгаль орчин

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Байгаль орчин PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 2-р сарын 27, Пүрэв гариг, 08:19

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР 2013 ОНД ХИЙСЭН АЖИЛ:

 

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс болж эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх зорилгоор ОХУ-ын Экологи инноваци төвтэй хамтран био бордоо, үрсэлгээний техник технологи турших ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар орон нутагт хийгдэх ажлын төлөвлөгөө гарган батлуулж, уур амьсгалын аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахад бэлэн болоод байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны салбар хороог байгуулж, Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байна. “Агаарын бохирдлыг бууруулах тухай” аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр албан даалгавар гаргаж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Газар хөдлөлийг бүртгэх “Ховд” станц, Шүүх зэрэг төрийн байгууллагууд нам даралтын уурын зуухаа цахилгаан зуухаар сольж, Төрийн банк, Наран үйлчилгээний төв, “Ач заяа” эмнэлэг, Номин худалдааны төв зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд цахилгаан халаалт болон дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон.

 

Ховд хотын “А” зэрэглэлийн бүсэд тариалахаар гоёлын буйлс 1000 ш, гүйлс 1000 ш, монос 1000 ш, нохойн хошуу 300 ширхэгийг мод үржүүлгийн газарт суулгав.

 

“Ногоон соёл иргэншил”-тэй загвар аймаг болгох тухай ИТХ-ын Тэргүүлэгчдийн 55 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар гаргаж “Ногоон хот” аян өрнүүлж, хотын төвд хийгдэх ногоон байгууламжийн төлөвлөлт хийлээ.

Бүх албан газар, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан “Ховд хотыг ногоон хөгжлийн загвар хот” болгох хэлэлцүүлэг зохион байгуулж, их дээд сургууль, Боловсрол соёлын газар, УЦУОША, Хотын захирагчийн алба, сургууль, аж ахуйн нэгжийн нийт 50 гаруй хүн оролцов.

 

”Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ховд хотын “А” зэрэглэлийн бүсийг зүлэгжүүлсэн. 13 эко сургууль хамтарч “Эко сургууль”-уудын зөвлөлдөх уулзалт, Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа “Байгаль орчны боловсрол-45” аян зохион байгуулж нийт 986 иргэнийг хамруулсан байна. “Байгаль эхийн ирээдүйн шадар цэргүүд” эко аялалд 7 сургуулийн эко клубын 90 гаруй сурагч оролцлоо. Цөлжилтийг сааруулах төслөөс эко сургуулиудад тус бүр 500 ширхэг бургас, улиасны суулгац өгч, сургуулийн ногоон орчныг нэмэгдүүллээ.

 

Булган, Цэцэг, Дарви, Зэрэг, Ховд, Мөст, Эрдэнэбүрэн сумдын орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх саналыг БОАЖЯ-ны сайдад хүргүүлж, ШУА Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны баг сумдад ажилласан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр доктор Б.Оюунгэрэл ахлагчтай баг ажиллаж ГИДЦГ-ын “б” хэсэг, Сутай, Баатарын нуруу, Хөх сэрхийн БЦГ-ын хилийг өргөтгөх зэрэг ажлуудыг хийж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ. ГИДЦГ-ын өргөтгөхөөр Булган сумаас 444364 га, Үенч сумаас 269196 га, Алтай сумаас 183689 га нийт 897249 га-гаар өргөтгөх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар дэмжиж УИХ-д өргөн барихаар болов.

 

Буянт голын ай савыг цэвэрлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарган ажилгүй 430 иргэдийг татан оролцуулж 9 тонн хог хаягдлыг 3,7 сая төгрөгөөр цэвэрлэж, Буянт голын дагуу 13 ширхэг хээрийн хогийн савыг байрлуулав. Булган суманд хот тохижуулах алба байгуулж, Эрдэнэбүрэн сум орон нутгийн хөгжлийн сангаас 15.0 сая төгрөгөөр хогийн нэгдсэн цэгээ тохижууллаа. Жаргалант суманд 330 орчим га газар хогийн цэг болсноос 2013 онд “Ховд-Эрч хүч” ОНӨУҮГ 20 га газрын хогийг бүрэн цэвэрлэж, орон сууцны орчимд зөөврийн 15 хогийн сав байршуулав.

 

Хавар, зуны улиралд нийт 19 удаагийн гаралтаар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр хур тунадасны хоногийн дундаж хэмжээ 5-33 мм-ээр нэмэгдлээ.

 

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан иргэд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх нүүрсний үнийн хөөрөгдлийг зохицуулахтай холбогдуулан “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Ховд оргил, Ховд Маралгуа ХХК-тай хамтран 22,000 тонн нүүрсний гэрээ байгууллаа. 2012 онд нүүрсний үнэ 1 тонн 100,0-120,0 мянган төгрөг байсан бол 2013 онд нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр 80,0 мянган төгрөгөөр буурч үр дүнтэй хэрэгжлээ.

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 27, Пүрэв гариг, 08:29
 
Find us on Facebook
Follow Us