You are here: Home ТАЗСЗ Тайлан Тайлан 2013

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

ТАЗ-ын товч тайлан 2013 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2014 оны 2-р сарын 03, Даваа гариг, 10:11

ХОВД АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Д/Д

Үзүүлэлт

Биелэлт

Нэг: Стратегийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн удирдлагын талаар

1

Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, заавар журмын хэрэгжилт

Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн заалтуудыг ханган ажиллаж байна. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах хороо байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд төрийн жинхэнэ албанд анх орж байгаа 11 төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг авлигатай тэмцэх газраас авч томилгоог хийв.   Төрийн албанд ажилласан хугацаа, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээ, сум, байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжиж 7 байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн 13 төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олголоо.  Төрийн албаны тухай Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Жалцавт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тусламж олгов. 2013 онд төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаагаар 11 хүнийг шинээр томилон ажиллуулж,  туршилтын хугацаа дуусч бүр томилгоогоор ажиллаж байна.

2

Төсвийн шууд захирагчийн, менежерийн, төрийн албан хаагчийн 2013 оны үр дүнгийн гэрээ байгуулсан болон түүний биелэлтийг дүгнэсэн байдал

2.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилт

2.2. Менежер болон ТАХ-ийн үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилт

2.2. Төсвийн шууд захирагч, менежер, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан  “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах талаар зөвлөгөө өгч, төрийн  албан хаагч бүр 2013 оны гэрээгээ байгуулж,  гэрээгээ журмын дагуу дүгнэлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны А/25 дугаар тушаалаар , ажлын байрны тодорхойлолтыг дахин боловсруулалт, хянан баталгаажуулалт хийх ажлын хэсгийг байгуулж, хэлтсийн дарга,  мэргэжилтнүүдийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлууллаа.

Хоёр: Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн талаар

3

Байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийн гүйцэтгэл

Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажил олгогч, ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, хөдөлмөрийн бүтээмж, төрийн ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхтэй холбогдуулан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн Тамгын газрын  бүтцийг шинэчлэн баталлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын  ”Төрийн захиргааны албан хаагчийн сургалтын хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг тус тус шинэчлэн боловсруулж аймгийн Засаг даргын захирамжаар батлуулав.  2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас боловсон хүчний холбогдолтой “Б” тушаал 58, ажил төрлийн холбогдолтой “А” тушаал 123 гарсан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алимаа, нярав Б.Ганболд, Засаг даргын туслах Э.Анхбаяр, ерөнхий нягтлан бодогч  Б.Должинжав нарт ур чадварын,  ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаярт ажил хавсран гүйцэтгэсний,  мэргэжилтэн Д.Нямаа, Э.Анхбаяр нарт нууцын, П.Амгаланбаатар, Б.Гантөмөр, У.Цэрэнтогтох, С.Батдорж, Ж.Дөлбадрах,  нарт төрийн алба хаасан хугацааны болон  мэргэшлийн зэргийн  нэмэгдлийг тус тус  олголоо.

4

Байгууллагын боловсон хүчний хэрэгцээний төлөвлөлт, нөхөн хангалт, хүний нөөцийн төлөвлөлт, мэргэшлийн шалгалт, нөөц бүрдүүлэлт

5

Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт /Хөтөлбөрийг хавсаргаж ирүүлэх/

2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/181 дугаар захирамжаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-г баталлаа./Хөтөлбөрийг хавсаргав/ Удирдлагын Академид Засгийн газрын захиалгаар хийх сургалт судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу сургалт семинарт графикийн дагуу сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар сургалтанд хамрагдаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний сургалт түр хугацаагаар хойшлогдон 09 дүгээр сард зохион байгуулагдав. Аймаг орон нутагтаа болон Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан бүсчилсэн сургалт семинарт амжилттай оролцов.

6

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авсан арга хэмжээ, үр дүн /Хөтөлбөрийг хавсаргаж ирүүлэх/

2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/181 дугаар захирамжаар “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг баталлаа. /Хөтөлбөрийг хавсаргав/

Байгууллагын хамт олны хурлаар  хөдөлмөрийн дотоод журмыг  хэлэлцүүлэн Тамгын газрын даргын тушаалаар шинэчлэн батлуулж,  мөрдөн ажиллаж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад  анхаарч  цалинтай 3 хоногийн чөлөө 9 ажилтанд ,  буцалтгүй  тусламж 10 ажилтанд

1800000 төгрөг, хэмнэгдсэн төсвөөс үр дүнгийн урамшуулалд  79 ажилтанд 11351348 төгрөг, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Улаанбаатар хот руу явж онош тодруулсан 1 ажилтанд 250000 төгрөг, Хүүхдийн баяраар хүүхдийн бэлэг  ажилтнуудад нийт 700000 төгрөгийн дэмжлэг, шинэ жилийн баяраар 1260000 төгрөг, байгууллагын  санхүү, нягтлан  бодох бүртгэлийг сайжруулж аймгийн Аудитын газрын шалгалтаар стандарт үнэлгээ авсан 2 ажилтныг 1 сарын үндсэн цалингаар шагнаж, 2 ажилтны өөрийн  хүсэлтээр 8 хоног, 1 сарын цалингүй чөлөө, ажилтнуудын дунд нөхөрсөг  уралдаан тэмцээн зохион байгуулахад  330000 төгрөг зарцуулж, 40 ажилтанд сар бүр   15000 төгрөгийн Мобикомын сүлжээндээ  үнэгүй ярих эрх, өндөр насны тэтгэвэрт гарсан 1 ажилтанд  1 сарын цалингийн урамшуулал, сар шинийн баяраар 74 ажилтанд  1110000 төгрөгийн дэмжлэг, байгууллагын аваргаар шалгарсан 5 ажилтанд тус бүр 150000 төгрөгийн урамшуулал, үр дүнгийн гэрээний биелэлтээр 13 дахь сарын цалин 57 хүнд 17043551 төгрөгийн  урамшуулал, түлшний хөнгөлөлт 61 ажилтан болон ахмад настнуудад 5400000 төгрөгийн дэмжлэг, суралцах хугацааны цалин 1 ажилтанд олгогдож байгаа бөгөөд 2 ажилтанд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсантай холбогдуулан тус бүр 200000 төгрөгийн шагнал урамшуулал, тусламж тус тус үзүүллээ.

7

Маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын явц, үр дүн:

7.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбоотой гарсан аливаа гомдол маргааныг хянан шийдвэрлэсэн байдал /Мэдээ, тайлан/

7.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын явц,  үр дүн /Мэдээ, тайлан/

2013 онд төрийн байгууллага болон төрийн албан хаагчтай холбоотой 108 иргэнээс өргөдөл гомдол ирсэнийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн ба 2 иргэний гомдол шийдвэрлэх шатандаа явж байна.

Нийт 15 гомдол ирснийг салбар зөвлөлийн хурлаар шийдүүлсэн бөгөөд үүнээс 8 иргэний гомдол шийдвэрлэгдэн, шүүхэд 3 иргэн хандсан, өргөдлөө татсан 2 иргэн, хугацаа сунган хүлээгдэж байгаа 2 иргэний гомдол байна. /Тайланг хавсаргав/

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах талаар авсан сургалт, зөвлөмжийн дагуу байгууллагууд ёс зүйн хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд 17 төрийн албан хаагчид ёс зүйн арга хэмжээ авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн. /Тайланг хавсаргав/

Гурав: Удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх болон мэдээллийн технологийг хэрэгжүүлэх талаар

8

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ажлын явц, үр дүн /Өмнө хүргүүлсэн хүснэгтийн дагуу гаргаж ирүүлэх/

2013 онд Ховд аймагт 3 удаа удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд нийт 40 ажлын байр зарлагдан 95 иргэн нөөцөд бүртгэгдсэн.  Үүнээс 40 иргэн уг албан тушаалдаа томилогдон ажиллаж байна. /Нөөцийн бүртгэлийг хавсаргав/

9

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан ажлын үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд  анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлж, нөөцийн сангийн мэдээллээр үйлчилсэн байдал /Өмнө хүргүүлсэн хүснэгтийн дагуу гаргаж ирүүлэх/

2013 онд Ховд аймгийн хэмжээнд төрийн албаны мэргэшлийн шалгалт цахим хэлбэрээр анх удаа явагдсан бөгөөд 31 ажлын байранд 360 иргэн өрсөлдсөнөөс 9 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдэж, 3 ажлын байр нөхөгдсөн байна. Мөн төрийн албанд анх орох иргэний нөөц, удирдах ажилтны нөөц, төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан иргэдийн нөөцөөс Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтээр 26 төрийн жинхэнэ албан хаагчийг  томилсон байна./Нөөцийн бүртгэлийг хавсаргав/

10

Төсвийн шууд захирагчийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх сургалтын явц, үр дүн

2013 онд Удирдлагын академиас төсвийн санхүүжилтээр зохион байгуулагдсан “Нутгийн удирдлага, манлайлал”, “Нутгийн захиргааны удирдлага, хөгжил”, “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтуудад хамрагдсан бөгөөд бусад аймаг, сумдын удирдлагуудтай санал солилцох, туршлага хуваалцах зэргээр үр дүнтэй болсон байна.

11

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан мэдээ гаргалт:

11.1. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны программ хангамж, техник хангамж, сүлжээний ашиглалт

11.2. Өөрийн харъяа байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах талаар хийсэн ажлын явц, үр дүн

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд нийт 17 сумын 99  байгууллага,   аймгийн төвийн   төрийн   57  байгууллагыг   хамруулан   төрийн   албан хаагчдын мэдээллийг нэгтгэв. Энэ онд Хөдөлмөрийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс  шинээр  нэмэгдэж  тусгагдсан бөгөөд Татварын хэлтэс, Булган дахь гаалийн газрууд Ерөнхий газартаа тайлангаа тушаадаг болов. Бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд аймагт үйл ажиллагаа явуулдаг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний босоо тогтолцоотой аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүх шинжилгээний алба, Татварын хэлтэс, Гаалийн газар зэрэг байгууллагууд шууд дээд байгууллагадаа төрийн албан хаагчийнхаа бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангаа гаргадаг тул аймгийн хэмжээний нийт төрийн албан хаагчдын тоо, бусад мэдээлэл дутуу тусгагдаж байгаа тул дээрх байгууллагын төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг аймагт нэгтгэн гаргаж, аймгийн хэмжээний төрийн албан хаагчдын тоог гаргахад анхаарах хэрэгтэй байна.

12

Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах ажлыг хэвшүүлэн зохион байгуулж, ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчдын хувийн хэрэгт төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нотлох баримт бичгүүд, албан тушаалд томилсон тухай шийдвэр, тангарагийн хуудас зэргийг бүрдүүлэх, тэдгээрийн баталгааны бүрдэл

Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг ханган ажиллаж хэвшсэн бөгөөд шинээр ажилд орж байгаа төрийн албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлэн ажиллаж байна. Хувийн хэргийн баяжилтыг цаг тухайд нь хийж төрийн жинхэнэ албан хаагчийн ажилд орсон болон шинэчилсэн тушаал шийдвэрээр баяжилт хийгдэж байна. Байгууллага, хэлтэс, агентлагуудад хувийн хэргийн бүрдүүлэлтийг ханган ажиллах зөвлөмж өгч ажиллалаа.

Дөрөв: Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар

13

Салбар зөвлөлийн тавьсан зорилт, түүний хэрэгжилт

Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлж, шударга зарчимд тулгуурласан төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэх, төрийн жинхэнэ албанд анх орсон албан хаагчдад туршилтын хугацаа хэрэглэх, төрийн алба, албан хаагчтай холбогдон гарсан маргааныг эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэх, гэрээ байгуулах, төрийн байгууллагууд, албан тушаалтныг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл, иргэдэд мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлэх, мэдээллийн ил тод байдлыг бий болгоход анхаарч ажиллаж байна.

14

Салбар зөвлөлийн дотоод ажил, гаргасан шийдвэр, түүний хэрэгжилт

Аймгийн Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний  2012 оны  тайланд тусгагдсан тоон мэдээнд тулгуурлан  судалгаа гаргав. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, ажиллах журмыг шинэ нөхцөл, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, шинэчлэх  талаар  ирүүлсэн асуулгын дагуу салбар зөвлөлийн гишүүдээс санал авч нэгтгэж, мөн аймгийн нутгийн захиргааны байгууллагын  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэд бүртгүүлэхгүй байгаа шалтгаан болон  удирдах албан тушаалтнуудын судалгааг ирүүлсэн хавсралтын дагуу гаргаж  хүргүүллээ.

Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажлыг хангаж, хурлаас гарах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах, биелэлтэнд хяналт тавихад анхаарч ажиллав. Салбар зөвлөлийн хурал 2013 онд   24  удаа   хуралдаж   тэмдэглэл хөтлөн, 53 тогтоол гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Салбар зөвлөлөөс  198 албан бичиг явуулж, 204 албан бичиг хүлээн авч бүртгэж, 110 иргэнээс өргөдөл  гомдол ирснийг зохих холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь шийдвэрлэн хариуг өгч, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тогтоол, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, салбар зөвлөлийн гишүүд, төрийн байгууллага, иргэдэд цаг хугацаанд нь хүргэж танилцуулан мэдээлж, салбар  зөвлөлөөс  гаргасан   шийдвэрийн  хэрэгжилтэнд  хяналт тавьж, биелэлтийг ханган ажиллалаа.

15

Яам, агентлаг, аймаг, нийслэлийн  үйл ажиллагаанд хийсэн шалгалт, мониторинг, үнэлгээ, тэдгээрийн мөрөөр авсан арга хэмжээ

Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 09 дүгээр сарын 16-19-ний хооронд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллан, санал зөвлөгөө өгсөний мөрөөр салбар зөвлөлийн үйл ажиллагаа, албан бичиг баримт хөтлөлт, тушаал шийдвэр гаргалт, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл зэргийг ангилал тус бүрээр хөтлөн хэвшүүлж байна. Төрийн албаны зөвлөлийн санал зөвлөмжийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах ажилтныг томилох, чөлөөлөх зэрэг хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрийг хууль журмын дагуу  төлөвлөж байна.

16

ТАЗ-ийн шийдвэрээр өгсөн албан даалгавар, зөвлөмжийн мөрөөр хийсэн ажил, үр дүнгийн талаар

17

Салбар зөвлөлийн үйл ажиллагааг төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, танилцуулга, сурталчилсан байдал

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс www.khovd.gov.mn сайтаар мэдээллийг нээлттэй тавьсан. Үүнд салбар зөвлөлийн 2013 оны үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын мэдээ, мэдээлэл, төрийн албан хаагчийн тангараг өргөх үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албаны нөөцийн тухай мэдээлэл багтсан. Мөн “Ховдын толь” сонин, “Цаст”, “Эко” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, мэдээлэл хийж байсан болно

18

Салбар зөвлөлийн зүгээс өөрийн нутаг дэвсгэр, салбарын хэмжээнд төрийн албаны хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх болон Салбар зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байдал

Тамгын газраас зохион байгуулсан  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон Ховд аймгийн хэмжээнд нийт сумууд болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, хэлтэс, байгууллагуудаар орж ажилтай нь танилцан, заавар, зөвлөмж өгч ажилласан болно. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор  “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” тус тус батлагдаж  2013 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөж байгаатай холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах, дүгнэх аргачлал” сэдвээр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар зэрэг  байгууллагын төрийн албан хаагч нарт, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.

19

Салбар зөвлөлөөс 2013 онд санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсэн бусад ажил

2013 онд нийт 300 иргэнийг төрийн одон медальд тодорхойлсон тодорхойлолт ирсэн бөгөөд журмын дагуу зохих шатны дээд байгууллагад уламжлан, үүнээс 277 иргэний тодорхойлолт дээд шатны байгууллагаас зөвшөөрсөн санал ирсэний дагуу аймгийн ИТХ-д хүргэгдсэн ба 23 иргэнийх яам болон дээд шатны байгууллагаас санал авах шатанд явж байна.  Энэ онд аймгийн хэмжээнд алдарт эхийн 1-р одонгоор 68, 2-р одонгоор 310 эх шагнуулсан байна.

20

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг цаашид сайжруулахтай холбогдсон ажил хэрэгч санал

Аймгуудын салбар зөвлөлийн бүтэц бүрэлэдхүүнийг оновчтой болгох. Тухайлбал, ажил үүргийнхээ ачааллаас хамаарч салбар зөвлөлийн хуралд тэр бүр оролцоод байдаггүй аймгийн Ерөнхий аудитор, Мэргэжлийн хяналтын газрын дарга, хүчний байгууллагын төлөөллийг салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах. Эдгээр хүмүүс хуралд тэр бүр суудаггүйгээс хамаарч хурлын ирц бүрддэггүй. Аймгууд дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарах, Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг орон тооны болгох, Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн ажиллах дотоод журмын дагуу салбар зөвлөлийн санхүүжилтийн асуудлыг Тамгын газрын жилийн төсөвт заавал суулгаж өгөх, босоо удирдлагатай байгууллагууд болох  Нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, Хөдөлмөрийн  хэлтэс, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын  удирдах ажилтнууд нь аймгийн удирдлага, Төрийн албаны салбар зөвлөлөөс үл хамаарсан байдлаар үйл ажиллагаа явуулах, халаа, сэлгээ, томилгоо хийгдэх асуудал  байгаа тул үүнийг аль нэг байдлаар цэгцлэх шаардлагатай байна.

ТАЙЛАН БИЧСЭН:                              ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН  Ц.ОЮУНЧИМЭГ

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 09:05
 
Find us on Facebook
Follow Us