You are here: Home ТАЗСЗ Үйл ажиллагаа

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

2013 оны товч мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн .   
2013 оны 12-р сарын 22, Ням гариг, 04:21

Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны товч мэдээлэл

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл нь 2013 оныхоо үйл ажиллагааны тайланг гарган,  хангалттай гэсэн үнэлгээгээр дүгнүүллээ. /Тайлан татаж үзэх/

2014 оны 04 дүгээр сарын байдлаар Салбар зөвлөл нь 5 удаагийн  хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдсэн байна. Үүнд:

1.2013 оны 12 дугаар сард зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн тухай

2.Иргэн Ч.Чанцалдуламаас ирүүлсэн гомдлыг ажлын хэсэг гарган ажиллуулж барагдуулсан тухай

3.Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхөх, шалгалтын бүртгэл, мэргэшлийн шалгалтын комисс байгуулах тухай

4.Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

5.Мэргэшлийн шалгалт зохион байгуулсан тухай, тэнцсэн иргэдийн нөөцөд бүртгэх, албан тушаалд нь томилох дүгнэлт хүргүүлэх тухай

6.Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгох тухай /Дэлгэрэнгүйг үзэх/

7.Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай /Дэлгэрэнгүйг үзэх/

8.Төрийн захиргааны албан хаагч Н.Энхтуяаг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

2014 он гарснаас Төрийн албаны салбар зөвлөлд 5 иргэнээс өргөдөл гомдол ирснээс 4 иргэний өргөдлийг шийдвэрлэн хариуг өгч, нэг иргэний өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.

 

1.Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол:

2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа явагдлаа. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, төрийн захиргааны албанд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нэр бүхий 24 төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулжээ.

Тангараг өргөх үйл ажиллагааг дараахь дараалын дагуу явуулсан байна:

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ

ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ ЖУРАМ

1.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд  болно.

2.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг  аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Батмөнх нээж үг хэлнэ.

3.Тангараг өргөх төрийн албан хаагчдыг танилцуулан, төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулсан тухай тогтоолыг уншиж, тангарагийн бичиг гардуулна.

4.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг хэсэг хэсгээр гарч өргөх бөгөөд хэсэг тус бүрээс нэг төрийн албан хаагч  уншиж, бусад төрийн албан хаагчид  дагаж хэлнэ.

5.Тангараг өргөх төрийн албан хаагчид Монгол улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөг сөхрөн Монгол улсын төрийн далбаанаас адис авна.

6.Төрийн албан хаагчид тангарагийн бичигт гарын үсэг зурна.

7.Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад ажлын амжилт хүсч, ёслолын ажиллагааг хааж аймгийн Засаг дарга ноён Д.Цэвээнравдан үг хэлнэ.

8.Төрийн дуулал эгшиглэж төрийн жинхэнэ албан хаагчид болон нийт оролцогчид хүндэтгэл үзүүлнэ.

9.Ёслолын ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гаргана.


ХОВД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 09:58
 
Find us on Facebook
Follow Us