You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог ахмадууд алдартнууддаа хүндэтгэл үзүүллээ
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 12:58

Цаг хугацааны түүх эргэж, улаагчин тахиа жилээ угтан авах сар шинийн баярын босгон дээр Ховд аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнууд, аймаг орон нутаг, улс эх орныхоо хөгжлийн төлөө үйлс бүтээл, залуу насаа зориулсан үе үеийн ахмадууд, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд 40 орчим ахмад буурлууд, алдартан гавьяатууд урилгаар хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог алдартнууд, ахмадуудаа хүндэтгэн сар шинийн баярын тавгийн идээ , алд цэнхэр хадаг барьж, урт наслаж, удаан жаргахыг хүсэн ерөөлөө. Түүнчлэн Ховд аймгийн хэтийн ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх үйлсэд ахмадууд, гавьяаууд, алдартнуудын үг сургааль, үнэтэй санал санаачилга чухал гэдгийг онцоллоо.

 
Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 12:55

Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар шалгаруулсан бөгөөд шилдэг номинациудын шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг нарын аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.

 
Насны хишиг тэтгэмж авах ахмадуудын төлөөлөлд батламж өгөв
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 12:48

Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэмж олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэгэмж олгохоор болсон. Насны хишгийг олгохдоо жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу шинийн нэгнээс өмнө, жил бүрийн улсын их баяр наадмын өмнө буюу 7 сарын 11-ээс өмнө олгохоор тогтоосны дагуу эхний ээлжний мөнгө өнөөдрөөс эхлэн олгогдож эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ахмад настны төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Насны хишиг тэтгэмжийн батламж гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу Ховд аймгийн хэмжээнд насны хишиг хүртэх 3173 ахмад байгаа бол Жаргалант сумын хэмжээнд 1000 гаруй өндөр настан Насны хишиг хүртэхээр бүртгэгджээ. Эдгээр ахмадуудаас 65-69 насны 1151 ахмад настан, 70-79 насны 1445 ахмад настан, 80-89 насны 520 ахмад настан, 90-ээс дээш настай 57 ахмад настан байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр ахмадууд жилд 2 удаа насны хишиг хүртнэ гэсэн үг юмаа.

 
Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 12:45