You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Монгол улсын аварга тариаланч Л. Цэцэгсүрэнгийн шагналыг гардуулан өглөө
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 01:05

17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын аварга малчин 5, улсын аварга тариаланч 2, аймгийн хошой аварга малчин 3, аймгийн аварга малчин 37, аймгийн аварга тариаланч 5, аймгийн аврага фермер 1 тус тус төрөн гарч улс аймагтаа хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүллээ.Тэдний нэг нь Ховд аймгийн Жаргалант сумын харъяат улсын аварга тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн юмаа. Тэрээр 1957 онд төрсөн. Ажлын анхны гараагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Агротехикчээр эхлүүлж байсан бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа ногоо тарьж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу газар тариалангийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа шилдэг тэргүүний тариаланчдийн нэг юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С. Бямбацогт, аймгийн Засаг дарга Д. Галсандондог, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Батсүх болон албаны бусад хүмүүс хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

 
Монгол улсын аварга тариаланч Ж. Хартолгойд аймгийн Засаг дарга Д. Галсандондог хүндэтгэл үзүүллээ
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 00:57

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас төрөн гарч байгаа Улсын аварга тариаланчдийн нэг бол Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой юм. Тэрээр 1962 онд төрсөн. 1978-1981 онд Ховд аймгийн ХАА-н техниккумыг Агротехникч мэргэжилээр дүүргэж, 1980-1990 онд Баруун бүсийн ХАА-н Эрдэм шинэжилгээний хүрээлэнд эрдэм шинэжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлжээ. Энэ хугацаандаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадаглах, даршлах, үрийн стандарт зэрэгт өргөн мэдлэгтэй болж, амьдрал ахуйдаа хэрэглэн аймгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Улсын аварга тариаланч Жигжидийн Хартолгой нь сүүлийн 3 жилд 3-6 га газарт тариалалт хийж, 1 га-гаас авах ургацын хэмжээг жилээс жилд ахиулан ажиллаж байна. Түүнд Ховд аймгийн Засаг дарга Д. Галсандондог болон аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар хүндэтгэл үзүүлж, аймгийн шагналыг гардуулан өглөө.

 
Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллав
Бичсэн admin1   
2017 оны 2-р сарын 19, Ням гариг, 03:24

Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан УОК-ын шуурхай бүлгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, УОК-ийн дэд дарга Т.Бадрал,  МУ-ын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, н.Саяна, ОБЕГ-ын УНХ-ийн тусламжийн газрын дарга Я.Гантөмөр нар ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог  нарын албаны хүмүүс тосож, өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган суманд ажиллав. МУ-ын шадар сайдын хувьд өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 154 суманд хүрч, хүмүүнлэгийн болон өвс тэжээлийн тусламж, малын эм бэлдмэл хүргэн ажиллаж байна.Тэрээр Ховд аймагт ажиллахдаа өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган сумдад тус бүрт 40 тн өвсийг үнэ төлбөргүй, 20 тн тэжээлийг тус бүрт нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн МУЗН, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэндийн багцуудыг олголоо. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Булган суманд УАЗ Пургон автомашин, Алтай Үенч сумдад УАЗ Hynter  автомашинийг хүлээлгэн өгсөн байна. Монгол улсын Шадар сайдын хувьд Алтай, Үенч, Булган сумдад ажиллахдаа өвөлжилтийг хохирол багатай туулахад хариуцлагатай байж, шат шатандаа анхаарах, өвөл дуусаж цаг наашилж байгаа ч хаврын хавсрага салхинд хүндрэх эрсдэлтэй тул малчид, ард иргэд, орон нутгийн удирдлагууд, сумын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн гээд дор бүртээ анхаарах талаар үүрэг чиглэл өгч ажиллав. Ийнхүү МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг Алтай, Үенч, Булан